СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-20

Гал түймэрт хоёр иргэн амь насаа алдаж, долоон иргэн түлэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ОБЕГ-т гал түймрийн хэд хэдэн дуудлага ирсэн бөгөөд Сүхбаатар дүүрэгт амбаар, Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Сүхбаатар дүүрэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.19/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн  алба хаагчид ажиллан Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг унтраасан.

Тус байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Овоотын 6 дугаар гудамжинд  гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.19-ний 12:41 цагт/  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.

Тус гал түймэрт иргэн М /50 настай, эмэгтэй/ амь насаа алдаж, иргэн М /55 настай, эрэгтэй/ -н нуруу, хоёр гар, М /55 настай, эмэгтэй/-ийн нүүр, хоёр гар, нуруу, цээж, иргэн Б /33 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нүүрний хэсэг, иргэн О /45 настай, эрэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, иргэн М /49 настай, эмэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, иргэн Г /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, хүзүүний хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн өнөөдөр өглөө үүрээр тус дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах аврах 74, 34 дүгээр ангиуд ажиллаж байна.

Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.