LIVE: А.Хулан, Э.Сүхбат нар яг одоо медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 R6A8011 01 01 01(1) 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдрөөс жин, жингийн медалийн төлөөх тулаанууд эхэлж байгаа ба манай улсаас яг одоо эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуартай (В рингний эхний тулаан), эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай (В рингний найм дахь тулаан) тус тус тулалдана.

00:00 цагаас эхлэх В рингний тулааны дараалал
00:00 цагаас эхлэх В рингний тулааны дараалал

A рингийн тулааныг шууд үзэх:

 

Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингнээ тулалдсан ба эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж, Энэтхэгийн боксчинг буулган авч шөвгийн наймд шалгарсан тулааныг ЭНД дарж тус тус үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.