Н.Робертсон аварга шөвгийн 16-д шалгарлаа
Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Ронни, Н.Робертсон нарын дэлхийн аваргууд тэргүүтэй таван тамирчин шалгараад байна.

Энэ удаагийн дэлхйин аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл урьд шөнө 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарлаа. Корона вирусийн тархалтын улмаас аавтайгаа хоёр жил орчим уулзаагүй байсан Н.Робертсон аварга тоглолтын өмнө аавтайгаа уулзсан нь ялалтын асар их түлхэц болсныг хэллээ.

ДАШТ-ий оноолт болон үр дүн /2021.04.19/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.