Өмнөд Африкт ойн түймэрт түүхэн байгууламжууд, их сургуулийн хотхон өртөв

Өмнөд Африкийн Тэбл ууланд гарсан ойн түймэр өргөн хүрээг хамарч, Кэйп Таун хотын их сургуулийн хотхон руу оржээ. Ойн түймэр сургуулийн барилга байгууламж, түүхэн барилгуудыг шатааснаас үүдэж хотхонд амьдардаг 4,000 оюутныг албадан нүүлгэн шилжүүлсэн байна.

Ням гарагийн өглөө гарсан ойн түймэр хоромхон хугацаанд иргэдийн оршин суудаг газарт хүрсэн бөгөөд зоогийн газар бүрэн шатжээ. Мөн их сургуулийн 1796 онд баригдсан түүхэн номын сан, бусад барилга байгууламж өртсөн байна.

 118104404 gettyimages 1232382906

Ойн түймрийг унтраахаар 120 гаруй гал сөнөөгч, дөрвөн нисдэг тэргийг дайчилжээ. Нэг гал сөнөөгч түймэрт түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өмнөд Африкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ням гарагийн өглөө 09 цагт гал сөнөөх газарт дуудлага өгсөн байна. Хуурайшилт ихтэй, чийгшил бага байсан нь түймэр богино хугацаанд өргөн хүрээг хамрахад нөлөөлсөн гэж үзэж байна.

 118104716 d8d658fd 11f7 4e66 abd3 3dd906b48ce4

. Урьдчилсан байдлаар амарч байсан хүмүүс санамсаргүйгээр гал тавьсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.

Ойр орчмын оршин суугчдад түймрийн утаа болон хөө тортгоос сэрэмжлэн хаалга, цонхоо хаахыг уриалсан байна. Мөн Тэбл уулын цэцэрлэгт хүрээлэнд байгаа уулчдыг нэн даруй буухыг зөвлөжээ.

 118104720 gettyimages 1232384000

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.