ФОТО: Ханхүү Филипийн оршуулгыг 13 сая хүн шууд үзжээ

Их Британийн ханхүү, Эдинбургийн гүн агсан Филипийн оршуулга өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Ковид-19 цар тахлаас үүдэн оршуулганд ойр дотны ердөө 30 хүн оролцсон юм. Ханхүүгийн оршуулгын шууд дамжуулалтыг Их Британи даяар 13 сая гаруй иргэн үзсэн гэж мэдээлжээ.

Оршуулга дээр хатан хаан Элизабет 73 жил хамт амьдарсан нөхрөө алдсанаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарсан. Хатан хаан амны хаалт зүүж, ганцаараа суун гашууджээ.

4348

.

5966

Ханхүү Филип амьд ахуй цагтаа олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо үргэлж эхнэрийнхээ ард хоёр алхмын зайтай явдаг байсан юм. Харин оршуулган дээр хатан хааны Bentley загварын машин Филипийн шарилыг ачсан Land Rover оршуулгын тэргийн ард дагаж явжээ.

3500

4573

Хатан хааны гэр бүлийн бусад гишүүд оршуулгын хөсгийг даган алхсан юм. . Энэ дашрамд дурдахад энэ лхагва гарагт хатан хааны 95 насны төрсөн өдөр тохионо.

4252

3500

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.