Apple болон Google компани иргэн бүрт COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг илгээнэ

Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл өнөөдөр очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

172511515 4500554069971938 1316040399179908468 n

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд . Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

174749464 4500554356638576 3709313845171191096 n

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой.
  • Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

173510064 4500554206638591 3262870281842404974 n

174249195 4500554139971931 1055194043111774726 n

175603185 188293733106670 9027303737490517308 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.