Нийслэлийн ногоон бүсийн 136 аманд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг 5 байгууллагын 236 алба хаагч нийслэлийн ногоон бүсийн 136 аманд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид өчигдөр буюу 17-нд гал түймэр гарч болзошгүй таван зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгажээ. Ингэснээр ногоон бүсэд зорчиж байсан 857 иргэн, 24 автомашинд санамж сэрэмжлүүлэг хүргэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлжээ.

172170366 1750097318520819 5871290050181834712 n1

Иймд нийслэлийн нутаг дэвсгэр түймрийн нэн аюултай зэрэглэлд шилжсэн тул шар өвсний болон ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

172617959 1750097401854144 1871300575035345167 n172170366 1750097318520819 5871290050181834712 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.