"Гацуурт"-ын Л.Чинбатыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг Цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжилж байгаагаа мэдэгджээ.

Түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хаягаа сольсноо мэдэгдээгүй, эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй, утасны дуудлагад хариу өгөөгүй хэмээн эрэн сурвалжлах хуудаснаа дурджээ. 

Л.Чинбатыг "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн 16 тэрбум төгрөгрийн 50 орчим хувийг хамаарал бүхий команиуддаа авсан, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих сангийн хөтөлбөрөөс авсан хоёр тэрбум төгрөгөө төлөөгүй гэх мэт үндэслэлүүдээр 2019 оноос цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. 

174128513 736273723717047 1774536677331063362 nEzOQqsQUYA09Ny2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.