СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-18

Синофармын хоёр дахь тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Манай улсад өнгөрсөн 2-р сарын 23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Дархлаажуулалтыг эхний ээлжинд зорилтот бүлэг буюу эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн ажилчид гэх мэт  дарааллаар хийсэн. 21-28 хоногийн дараа хоёр дахь тунг хийснээр дархлаа тогтох ёстой. Гэвч манай улсад вакцины нөөц дуусч, иргэд вакцины хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй 28 хоног өнгөрөөд байгаа юм. 

Тэгвэл вакцинууд 4-р сарын 25 гэхэд буух бөгөөд БНХАУ-ын синофарм вакцины хоёр дахь тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ. Засгийн газраас хэзээ, хэрхэн хамрагдах талаар тухай бүр мэдээлэл өгөх юм байна. 

Харин БНЭУ-аас оруулж ирсэн АстраЗенека вакцины хоёр дахь тунг эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг хүмүүст хийж байгаа талаар мэдээлжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.