LIVE: Яг одоо манай хоёр боксчин тулалдана

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 R6A8011 01 01 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Яг одоо эмэгтэйчүүдийн -48кг жинд Д.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 56кг жинд Б.Алтантулга нар Узбекистаны боксчидтой тулалдах оноолттой байна. 

Манай хоёр тулаанчдын хэн хэн нь шөвгийн наймын төлөө тулаанаа хийх ба анхны тулаанаа хийх гэж буй Д.Номин-Эрдэнэ А рингний гурав дахь тулаан бол Б.Алтантулга В рингний 12 тулаанд гарах хуваарьтай байна.

А рингний тулааны дараалал
А рингний тулааны дараалал

В рингний тулааны дараалал
В рингний тулааны дараалал

Б.Алтантулгын хувьд эхний тулаандаа Молдавын боксчинг илт илүүрхэн хожсоныг манай сайт шууд дамжуулан үзүүлэхээс гадна бичлэгээр давтан үзүүлж байлаа. Түүний өмнөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

В рингийн тулааныг шууд үзэх:

 

Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингнээ тулалдсан ба эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж, Энэтхэгийн боксчинг буулган авч шөвгийн наймд шалгарсан тулааныг ЭНД дарж тус тус үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -69кг жинд А.Жандос Тайландын боксчинг 4:1 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.