Манай гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
Манай гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдрийн таван жин бүгд оролцогчийн тооноос хамааран тойргийн системээр явагдах ба нэг өдрийн форматаар зохион байгуулагдаж буй тул жин, жингийн аваргууд тухайн өдөртөө тодрох юм. 

Өнөөдөр барилдсан манай таван бөхөөс гурав нь шигшээд шалгарч алтан медалийн төлөө барилдах бол Н.Анударь, Н.Загардулам нар хэсгээсээ шалгарч чадалгүй үзэгчдийн суудалд шилжлээ.

68 кг жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа хэдхэн хоногийн өмнө олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нишаг цэвэр дарж эхний ялалтаа авлаа. Дараагийн даваанд БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0 харьцаагаар яллаа. Хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялснаар шигшээд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманакзароватай хүч үзнэ. 

55 кг жинд ОУХМ М.Дөлгөөн эхний барилдаанаа Узбекистаны Мадина Усмонжоноватай хийж 14:0 харьцаагаар цэвэр яллаа. Тэрбээр дараагийн тойргийн барилдаанаа Казахстхны Айша Уалшантай хийж мөн цэвэр дарлаа. Тэрээр өнөө орой БНСУ-ын Ким Хьон Жотой сүүлийн тойргийн барилдаанаа хийх бөгөөд ялбал алтан медалийн болзол хангана.

59 кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор эхний тойргийн барилдаанаа өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр ялав. Дараа нь эзэн орны Диана Каюумоваг 12:0 харьцаагаар цэвэр яллаа. Хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр илүүрхсэн бөгөөд орой 20:00 цагаас шигшээ барилдаанд хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай дахин барилдана.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Erh avaj bga yumuu

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0