LIVE: Уран гулгалтын багийн дэлхийн цом

Сурталчилгаа
LIVE: Уран гулгалтын багийн дэлхийн цом

Уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Хэдхэн хоногийн өмнө Швед улсын Стокхолм хотноо 110 дахь удаагийн ДАШТ зохион байгуулагдсан бол өнөөдөр Япон улсын Осака хотноо уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээн эхэлж байна. 

Япон улсад 2009 оноос зохион байгуулагдаж эхэлсэн багийн уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээн нь хоёр жил тутам зохион байгуулагддаг ба одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 онд Япон улсад газар хөдлөлт цунами болсны улмаас цуцлагдаж байлаа. Зургаан удаа багийн дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдахад дөрвөн удаад нь АНУ-ын баг, хоёр удаад нь Японы баг түрүүлж байсан түүхтэй. Харин энэ удаад ОХУ-ын баг тун хүчтэй байгаа тул түрүүлэх багуудын тэргүүн эгнээнд яригдаж байна.  

Нэг сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд Канад, Франц, Итали, Япон, ОХУ, АНУ гэсэн дэлхийн чансааг тэргүүлэгч зургаан улсын баг оролцоно. Харин БНХАУ-ын баг энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон юм. 

Хэдийгээр цөөн тооны үзэгчтэйгээр зохион байгуулагдах хэдий ч цар тахлын тархалтын улмаас өндөр хяналт дор зохион байгуулахаа зохион байгуулах хорооны зүгээс мэдэгдээд байгаа ба тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байсан Италийн багийн Маттео Риззогийн шинжилгээ эерэг гарсан тул тэмцээнийг өнжихөөр болжээ. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. /Улаанбаатарын цагаар/ 

Дөрөвдүгээр сарын 15 /Пүрэв/ 

13:30 цагт: Нээлтийн ёслолын ажиллагаа
14:15 цагт: Ритм бүжиг
15:35 цагт: Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр
17:40 цагт: Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. А. Дэлгэрмаа

    Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргээд уран гулгалтын тэмцээн дамжуулж байгаад талархал илэрхийлье. Тайлбартай явуулахыг хүсвэл фэйсбүк хаягаар холбогдоно уу.

    1. Алтанзул

      Дэлгэрмаад амжилт хүсье. Уран гулгалтын үзүүлбэрийг нарийн гоё, энгийн ойлгомжтой тайлбарлаж байгаад баярлалаа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0