Дауны хам шинжтэй өвчтөнийг хороож, жинхэнэ цогцосны оронд сольжээ

БНХАУ-ын Гуандон мужийн Шанвей хотод амьдардаг эрэгтэй хорт хавдраар нас баржээ. Тэр нас барахынхаа өмнө шарилаа чандарлалгүй уламжлалын дагуу хөрсөнд булахыг хүссэн байна. Гэр бүл нь түүний сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд хүн хөлсөлж, аллага захиалжээ.

Алуурчныг Хуан гэдэг бөгөөд 2017 онд хорт хавдраар нас барсан иргэний ар гэрээс захиалга авсан гэмт этгээд юм. Шанвей хотод нас барсан хүн бүрийг заавал чандарлах ёстой байдаг тул олны нүдэн дээр шатааж, чандарлах цогцос уг гэр бүлд хэрэгтэй болжээ. Тиймээс Хуантай холбогдож чандрын зууханд хийх өөр хэн нэгний цогцос олж өгөхийг хүссэн байна.

. Хохирогчийн цогцсыг авсанд хийж, хэдэн өдрийн дараа захиалга өгсөн гэр бүлд хүлээлгэн өгсөн байна. Гэр бүл уг захиалгыг 107,000 юань буюу 16,000 ам.доллараар өгсөн ба энэ мөнгөний 90,000 юанийг Хуан авч, үлдсэн мөнгийг зуучлагч авчээ.

Дауны хам шинж өвчтэй эрэгтэй сураггүй алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдэж, хоёр жил мөрдлөг шалгалт явуулсны эцэст өнгөрөгч 2020 онд хэргийг илрүүлсэн байна. . Мөн давж заалдах шатны шүүхэд заргалдах эрх нь нээлттэй үлдэх юм.

China man swap body

Эцэст нь хөлсний алуурчин ял сонссон боловч аллагыг захиалсан гэр бүл ямар нэг ял, шийтгэл хүлээгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт уг эмгэнэлт хэргийн талаар Хятадын олон нийтийн цахим сүлжээнүүдэд тархсан олны анхаарлыг татжээ.

Нэмж дурдахад Хятадын дийлэнх иргэд өвөг дээдсийнхээ адил хөрсөнд булагдаж, уламжлалт аргаар шарилаа хадгалахыг хүсдэг. Гэвч энэ нь өртөг зардал ихтэйн дээр хүн ам шигүү оршин суудаг нутаг дэвсгэрт сул газар ховордсон. Тиймээс зарим муж, хотуудад нас барагсдыг заавал чандарлах хууль хэрэгждэг байна.

 118046499 gettyimages 1125516715

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.