LIVE: УИХ-ын гишүүнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн асуудалд ХЭҮК-оос хөндлөнгийн хяналт тавьж эхэлжээ
Иргэн Б.С нь нэр бүхий УИХ-ын гишүүнийг бэлгийн дарамт үзүүлсэн талаар олон нийтэд мэдээлсэн. Үүнийг дагаад охид эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн А-тай холбоотой бэлгийн хүчирхийллийн олон жишээ дэлгэж байгаа билээ.
Уг асуудлаар ХЭҮК-оос хөндлөнгийн хяналт тавьж эхэлжээ. Мөн уг асуудалд нэр холбогдож буй УИХ-ын гишүүн А-г албан ёсны тайлбар өгөхийг зөвлөж байгаа аж.
Ер нь бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 71 хувь нь үүнийгээ илчилдэггүй. Үүүнээс үүдэн хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохгүйн дээр хүчирхийллийг улам өөгшүүлдэг байна. Иймд хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг ХЭҮК-т мэдээлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байхыг уриалж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.