Жо Байден албан бус төлөөлөгчдөө Тайвань руу илгээв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар Тайваньд хүч түрэмгийлэх нь нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Үүний дараа Хятадын байлдааны болон бөмбөгдөгч 25 онгоц Тайваний агаарын орон зайд нэвтэрсэн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл .

210413130116 china jet fighters culver dnt april 13 2021 exlarge 169

Байдены илгээсэн албан бус төлөөлөгчдийн багт сенатч байсан Крис Додд, Төрийн департаментын ахлах ажилтан байсан Ричард Армитаж, Жеймс Стейнберг нар багтжээ. Эдгээр төлөөлөгчид нь удаан хугацаанд Тайваньтай нөхөрсөг харилцаатай байсан төдийгүй Ерөнхийлөгч Байдены ойрын итгэлт хүмүүс учраас Тайвань болоод түүний ардчиллыг хамгаална гэдгийг харуулсан чухал дохио гэж албаныхан мэдээлсэн байна.

. Мөн уг айлчлал нь АНУ Тайваньтай харилцаа тогтоосон баримт бичигт гарын үсэг зурсны 42 дахь жилийн ойг тохиолдуулсан байна.

Тайваний оршин суугчид 70 гаруй жил өөрсдийгөө захирсан боловч Бээжин өөрийн нутаг дэвсгэр гэж үзсээр ирсэн. Ши Жиньпин дарга хэзээ ч арлыг тусгаар тогтнуулахгүй ба шаардлагатай бол хүч хэрэглэнэ гэдгээ илэрхийлсээр ирсэн юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.