СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-14

Вакцины хоёр дахь тунг хийх зөвлөмжийг ХЭҮК-оос Засгийн газарт хүргүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилахыг тусгажээ. 

Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчихөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөжээ.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс Зөвлөмждөө тусгасан байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bat
2 жилийн өмнө
202.126.89.20

Hvnii erhiin komiss Odoo hvrgvvleed baihdaa yadagiin bvten 2 jil bolj baihad odii boltol yu hiij baisan manuuhainuud ve.ene baiguullagiig tatan buulgah heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.