Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Энэ дагуу шалгалтын тов батлагджээ.

FB IMG 1618360781357

Эхний өдөр буюу долдугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт болно. Дараагийн өдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл. Биологи, Математикийн шалгалт долдугаар сарын 3-нд, Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт долдугаар сарын 4-нд 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.

. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 5-нд дуусна. Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.