LIVE: Нийтийн тээвэр ажлын өдрүүд шиг зорчигч ихтэй байна

Нийслэл хотод тав дахь удаагаа хөл хорио тогтоож, өмнөх хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ шалгуулж зорчиж байсан билээ. Тэгвэл энэ удаад дээрх шийдвэрийг мөрдөж ажиллахаар болсон ч нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн маш их байлаа. 

Энэ удаагийн хөл хорио бол халдварын тархалтыг бууруулах зорилготой байсан ч нийтийн тээврийн зорчих иргэдийн урсгал өнөө өглөө 08.00 цагийн үед энгийн өдрүүдэд шиг байлаа. 

Заавар зөвлөмжиндөө зөвшөөрөгдсөн

Нийтийн тээврийн хяналт шалгалтын ажилтан: Бид нар иргэдийг шалгах эрх байхгүй.

Иргэд: Өмнөх хөл хөдөлгөөнийг бодвол нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо их байна. Өчигдөр орой автобусандаа багтахгүй чихэлдэж байсан. Өөр өөрсдийгөө хамгаалж явахгүй бол болохгүй байна гэв. 

Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан зорчиж, ачаалал үүсгэж байгааг ч холбогдох албаныхан дурдсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.