Залуучуудын боксын ДАШТ-д манай найман боксчин тулалдана

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдана. 

Asia [Recovered] 01

Маргааш албан ёсоор эхлэх эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 487 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох ба манай тамирчид ДАШТ-ий өмнөх хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. 

169639629 1975427912609028 2811466834774140763 n

Манай улсаас энэ удаагийн залуучуудын ДАШТ-д оролцох бүрэлдэхүүний танилцуулга:

Эрэгтэй:

- Энхзоригт Сүхбат 52кг
- Баярсайхан Алтантулга 57кг
- Ганбаатар Ган-Эрдэнэ 60кг 
- Асхар Жандос 69кг

Эмэгтэй:

- Даваазориг Номин-Эрдэнэ 48кг
- Алтанбек Хулан 51кг
- Төгсжаргал Номин-Эрдэнэ 57кг
- Ганзориг Бадмаараг 60кг

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.