СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-12

LIVE: Бид хог түүдэг ч, худал хэлж, хулгай хийдэггүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Цагаан давааны хогийн цэгээс манай сэтгүүлч С.Шүрэнчимэг дараах лайвыг бэлтгэн хүргэж байна. 

Тус цэгт хог түүж амьдардаг хүмүүсийн тэн хагас нь бичиг баримтгүй байна. Сонгууль бүрт нэр дэвшигчид ирж сайхан зүйл амладаг боловч, тэрний нэг нь ч биелээгүй гэж тэд өгүүлэв. Ийм учраас Засгийн газраас иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэг тэдний хувьд холын мөрөөдөл болжээ. 

Ковид, хөл хорионы улмаас тэдний байр байдал улам дорджээ. Цагдаа нар байнга хөөж тууна, хотын төвөөр явуулахгүй, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд ажиллахгүй, ажиллаа ч экспорт хийж чадахгүй байгаа тул хямдаар авч байгаа аж.

Гэхдээ л тэд "Бид хог түүдэг ч, худал хэлж, хулгай хийдэггүй" хэмээн ам бардам хэлж байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

baagii
3 жилийн өмнө
103.57.95.190

25 жил бичиг баримтгүй явна гэдэг бол үнэхээр арчаагүй байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.