СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-12

LIVE: НОК-ын тодорхой бус мэдээллийн улмаас иргэд дархлаажуулалтын цэгийг зорьж, цаг, заваа үрж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээс хойш вакцинжуулалтын цэг дэх иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. 

"60-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулж байна" хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэжээ. Угтаа бол "УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байгаа" юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг хамруулахаар тусгажээ. 

Эрүүл мэндийн төвийн эмч Д.Мягмаржав: 

-Зорилтот бүлгийн буюу 60-аас дээш насны архаг хууч өвчтэй, хэвтэрт байдаг, бусдын асаргаанд байдаг хүмүүсийг вакцинжуулна. Хорооны өрхийн эмнэлгээс тус хүмүүс рүү утасдаад, тусгай автобусаар авчирч, эхний тунг хийж байгаа. Тэрнээс биш, 60-аас дээш насны бүх иргэнийг вакцинжуулна гэж мэдээлээгүй. Иймд вакцинжуулалтын цэгүүдэд бүү дугаарлаж, хүндрэл учруулаарай хэмээн хүсэж байна гэв.

Архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны ахмадууд дараах дархлаажуулалтын цэгт хандаарай. Тцс цэгүүд өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна. 

1. Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль

2. Баянгол дүүрэг -20 дугаар сургууль

3. Багануур дүүрэг -Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг -Аврагч спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг -9 дүгээр сургууль

6. Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль

7. Хан-Уул дүүрэг -Монгол Солонгос коллеж

8. Багахангай дүүрэг -Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.