"Өргөө" кинотеатраас Ахуйн үйлчилгээний төв хүртэлх замын гол хэсэгт мод тарьж, зүлэгжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ.

169189307 1193411311111358 6070643707429066139 n

. Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч "Охь мандал" ХХК нь 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна. 

169083760 1193411457778010 194330889656582558 n

Тохижилтын ажлыг өчигдөр 6 цагт эхлүүлж, 11 цагийн байдлаар 3 секторын хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн рекламны самбарын суурь бетон бутлах зэрэг ажлуудыг ХТГ-ын 30 гаруй ажилчид, 2 экскаватор бусад техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. 

Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай газар дээр нь ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.

169558888 1193411287778027 8046180624476311715 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.