60-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулах цэг өнөөдрөөс дүүрэг бүрт ажиллана
ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.
Тодруулбал,
- 1. Баянзүрх дүүрэг -113-р сургууль
- 2. Баянгол дүүрэг -20-р сургууль
- 3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
- 4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
- 5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
- 6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
- 7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
- 8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
- 9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.