СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-11

LIVE: Монгол улсын Шадар сайд ХӨСҮТ-д ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн төвд ажиллалаа. Коронавирусийн халдвар авсан иргэдэд хүчилтөрөгчийн хангамж хүргэх төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцсан байна.

ХӨСҮТ нь жирийн үед 20 орчим баллон хүчилтөрөгч ашигладаг байсан бол коронавирусийн халдвар идэвхтэй тархсан энэ үед хоногийн хэрэглээ 80-100 балланд хүрч өссөнийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Шадар сайдад танилцууллаа.

Коронавирусийн халдвар авсан иргэнд амьсгалын замын цочмог дутагдал бий болсны улмаас амь насаа алддаг байна. Тэрхүү хүнд хэлбэрийн өвчлөлтэй иргэнийг хүчилтөрөгчийн аппараттай холбож амь насыг нь авардаг тул тус төвийн үйл ажиллагааны явцтай Шадар сайд С.Амарсайхан танилцсан байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.194

ойр тойрныхон нь өвдөөд ирэхээр очиж үзэж байнауу ийм л сдакууд даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.