СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-11

Ахмад настнуудыг өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төвийнхөн өнөөдрөөс эхлэн ахмад настнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажлыг хийж эхэлжээ.

Энэ талаарх мэдээллийг Геронтологийн үндэсний төвийн их эмч М.Энхбаяраас тодруулахад

“Манай төвийнхөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн байранд ахмад настнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажлыг хийж эхэллээ. Вакцинжуулалтад 50-аас дээш насны бүх хүмүүсийг ямар нэгэн хаяг байршил шаардахгүйгээр өглөөний 09:00-17:00 цагийн хооронд хамруулж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид зөвхөн вакцинд хамрагдаж амжаагүй байгаа хүмүүст эхний тунг хийж байгааг хэлмээр байна. БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакциныг хийж байгаа” гэв.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.179

hugatsaa ni boson humuusiin 2dahitung hiigeech

Yanjin
2 жилийн өмнө
66.181.161.105

Sain baina uu hagas buten saind baktsin hiij baigaa yu holbogdoh utas baina uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.