СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-11

LIVE: Коронавирусийн 831 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн уг өвчнөөр нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

ЭМЯ-наас ковид-19 өвчний халдвар, тархалтын талаарх 11.00 цагийн мэдээгээ хүргэлээ.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Дэлхийн дахин коронавирусийн халдвар хэрхэн тархаж байгаа талаарх мэдээллийг эхэнд хүргэе. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 747,219 тохиолдол дэлхий дахинд бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 100 гаруй мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахин 13,556 хүн коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр нас барлаа. Энэ өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулахаар дэлхийн улс орнууд хичээнгүйлэн ажиллаж байгаа хэдий ч нас баралт төдийлөн буурахгүй байна.

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 284 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Гэрийн ажиглалтаас 109 хүн гарсан. Сүүлийн нэг хоногт 11,190 хүнээс шинжилгээ авахад 831 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Нас барсан хоёр иргэний нэг нь 42 настай эрэгтэй байсан бол нөгөөх нь 91 настай эмэгтэй байсан.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.