LIVE: Олимпын таеквондогийн Европын АШТ 2021

24 дэх удаагийн олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

. Хоёр өдрийн дараах байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд ОХУ-ын тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. 

Өчигдөр явагдсан олимпын жин буюу эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпын хошой аварга Их Британийн Жейд Жонес аварга таамгийн дагуу түрүүлсэн бол дэлхийн аваргын мөнгөн медальт Туркын Хатис Кубра Илгун мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн -68кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Их Британийн Брадли Синден энэ жилээс насанд хүрэгчдийн ангилалд хүч үзэх болсон залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын Цакоев Сарматад ялагдан мөнгөн медаль хүртлээ.   

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -74кг, -80кг (олимпын жин), эмэгтэйчүүдийн -62кг, -67кг (олимпын жин) жингүүдийн тулаан үргэлжлэн явагдаж байна.  

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.