Д.Сумъяабазар: Иргэд гэрийнхээ ойролцоо агаар салхинд гарч болно

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд улсын хэмжээнд хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.  

Дээрх хугацаанд нийслэлийн иргэд ямар журамд захирагдах талаар НОК-оос гаргасан шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Энэ үеэр сэтгүүлчид иргэдээс ирсэн асуултыг асууж, хариулт авлаа.

-Тээврийн хэрэгслийг яагаад QR кодоор зорчуулахгүй байгаа юм бэ?

- гэсэн тул автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулахаар шийдвэрлэлээ. Ажиллах зөвшөөрөлтэй салбарын ажилчид хувийн болон ажлын машин, нийтийн тээврээр зорчино. 

-Хотын ойролцоо амьдардаг иргэд товчоодоор нэвтрэхэд хүндрэлтэй байна?

-Хотын ойролцоох, шалган нэвтрүүлэх товчоодоор гарах иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхний хаягаараа, үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын ажлын газрын үнэмлэх, тодорхойлолт, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлнэ.

-Хуанлийн өдөр хэзээнээс эхлэх вэ?

-Маргааш тэгш зорчино. Тэгш өдөр тэгш оронтой, сондгой өдөр сондгой дугаартай автомашин зорчино. 

-22:00 цагаас хойш ажлаа тарсан хүн яаж гэртээ харих вэ?

-Хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 07:00-21:00 цаг хүртэл л зөвшөөрнө. 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн логотой автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдах уу?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нийт ажилчдын 10 хүртэлх хувиа барьж ажиллана. Машин дугаарын хязгаарлалтаараа зорчино. Ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоо үзүүлнэ. 

-Хүргэлтийн үйлчилгээнүүд ажиллана гэж байна. Үнэн үү?

-Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтад хүнс, ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт гэж бий. Хүргэлтийн үйл ажиллагаа байхгүй тул үйл ажиллагааг нь зөвшөөрөхгүй. 

-Агаар салхинд гарч болно гэж байна. Ууланд гарч болох юм уу?

-Журмын 2-ын 10 дээр заасан. . Өөрөөр хэлбэл, гэрийнхээ ойролцоо агаар салхинд гарч болно. Хяналт тавьж ажиллана. Богд уул руу тэр хавийн иргэд гараад алхаж болно. Тэрнээс биш 7 буудалд гэртэй иргэн Богд уул руу яваад байж болохгүй.

-Нийтийн тээвэр доторх хүний тоо заах уу?

-Хүн хоорондын зай барина. Автобусны доторх мвк-аар нь үржихээр тоо нь гараад ирнэ. Аль болох цөөн хүн явуулна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.