СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-09

LIVE: Иргэд 300 мянган төгрөгөө хоол, хүнс, зээлээ төлөхөд зарцуулна гэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тухай Ерөнхий сайд мэдээлсэн. Тэгвэл уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.. Иргэдээс 300 мянган төгрөгөө аваад юунд зарцуулах талаар байр суурийг сонслоо.

 

Иргэдийн хувьд 300 мянган төгрөгөө хоол, хүнс, зээлээ төлөхөд зарцуулна гэсэн юм. Харин иргэдийн ямар дансанд орох талаар мэдээлэл байхгүй байлаа. Өнөөдрийн байдлаар зарим хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөг орсон бол зарим хүүхдийн дансанд мөнгө ороогүй байна гэлээ.

Иргэдийн ямар дансанд 300 мянган төгрөг орох талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулахад “Сангийн яамнаас Төрийн сан руу мөнгө шилжиж орсон тохиолдолд Монголбанк арилжааны банк руу 20 минутын дотор шилжүүлж байгаа. Өчигдөр Сангийн яамнаас 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн.. Иргэдийн ибаримт, тэтгэврийн данс, 1072 хувьцаа авч байсан данс гэх зэргээр төрийн сангаас иргэдийн аль данс руу шилжүүлэхийг хэлнэ. Тэр дагуу арилжааны банк шилжүүлнэ” гэлээ.

Түүнчлэн 300 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэх тул арилжааны банканд дансгүй иргэд данс нээлгэх шаардлагатай ажээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.