НОК: Хөл хорионы өдрүүдэд хотын иргэд дараах журмыг мөрдөнө

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд улсын хэмжээнд хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.  

Дээрх хугацаанд нийслэлийн иргэд ямар журамд захирагдах талаар НОК-оос гаргасан шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. 

Үүнд: 

-Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авна.

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох /30 хүртэлх хүн оролцох/, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглоно.

-.

-Хязгаарлалттай тоо буюу нэг дор таваас илүү хүн цугларахыг хориглоно.

-

Автомашин тэгш, сондгойгоор зорчино

-Төрийн байгууллага, хуулийн этгээдийн 10 хүртэл хувийг ажиллуулна. Ингэхдээ ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрнө.

. Гэхдээ зөвхөн тусгай маршрутаар зорчино.

-Нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06:30-10:00, өдөр 12:30-15:00, орой 17:20-22:00 цагийн хооронд зөвхөн ажиллах шаардлагатай салбарын ажилчдыг тээвэрлэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.