LIVE: Олимпын таеквондогийн Европын АШТ 2021
24 дэх удаагийн олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Болгар улсын София хотноо зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээнд 45 орны 382 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байна. Олимпын их наадмын өмнөх томоохон сорил болохуйц энэ удаагийн тэмцээнд улс орон бүр шилдгүүдээ илгээсэн байна.
Одоогоор эрэгтэй -54кг, -58кг, эмэгтэй -46кг, -49кг жингийн медальтнууд тодроод байгаа ба Испани улс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлж байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.