СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-09

LIVE: Д.Энхсайхан: ҮСАХ-гийн газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн боломж бүрдээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргад Хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийг цуцалж цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлага хүргүүлж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч асан, иргэн Д.Энхсайхан мэдээлэл хийв. 

Иргэн Д.Энхсайхан: 

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт гурван зүйлийн шаардлага хүргүүлж байна. ҮСАХ-ийн газрын зөвшөөрлийн асуудлаар иргэдийн дунд нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч. "Бодь групп"-ийн газрын зөвшөөрлийг цуцлаач. Мөн, ҮСАХ-г цэцэрлэгт хүрээлэн хэвээр нь үлдээж өгөөч гэж хүсэж байна. 

Монгол улсын газрын тухай хуульд зааснаар "Гэрээнд заасан нөхцөлөө зөрчсөн бол", "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил газраа ашиглаагүй бол цуцална" гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга хэрэв хүсэх юм бол ҮСАХ-гийн газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн бүхий л боломж бүрдээд байна. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.