Дроноор хонь хариулах нь стресс багатай болохыг тогтоожээ

Авсралийн судлаачид нохой, мотоцикл, морь аль эсвэл малчид өөрийн биеэр хонь хариулахын оронд дрон буюу нисдэг биет ашиглах нь хамгийн зөв шийдэл болохыг тогтоосон байна. Дрон ашиглаж туух нь хонинд стрессгүй амар хялбар арга гэж үзжээ.

Нисгэгчгүй нисдэг биет ашиглан мал хариулах нь газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд цоо шинэ арга биш юм. Гэхдээ нисдэг биетээр малаа хариулахын ач тусыг урьд өмнө судалж байгаагүй ажээ.

Канберрагийн их сургуулийн судлаач эрдэмтэн Кэйт Яаксли уламжлалт аргаар хариулахад хонины зүрхний цохилт өндөр, стресс ихтэй гарсан гэжээ. Харин. Ингэхдээ зүрхний цохилт мэдрэгч, сонсгол болон харааны чадвар шалгагч суурилуулсан ба хонь дроноор хариулагдаж байхдаа илүү чөлөөтэй хөдөлж байжээ.

41520536 9451585 image a 6 1617924641684

Тиймээс судлаач Яаксли фермийн аж ахуй эрхлэгчид амьтдад ээлтэй байхын тулд маллах арга замаа өөрчлөн, технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэхийг уриалсан байна. Уг судалгаа Nature Portfolio сэтгүүлийн хиймэл оюун ухааны судалгааны хэсэгт нийтлэгджээ.

41520542 0 image a 18 1617924743986

Эх сурвалж: The Guardian  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.