LIVE: Туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын ДАШТ

Өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Juijitsu 01

71 дэх удаагийн өсвөр үе, залуучуудын туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Зургаан өдрийн дараах байдлаар АНУ-ын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ-ын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Screen Shot 2021 04 08 at 18

Өнөөдөр хуваарь ёсоор залуучуудын эрэгтэй, эмэгтэй багийн хөнгөн сэлэм (Foil) ангиллын тэмцээн явагдаж байна. 

 

Дүрэм: Foil буюу хөнгө сэлэмний төрлийн дүрмийг танилцуулахад өрсөлдөгч тамирчныхаа маскны доод хэсэг болон зөвхөн хантааз хэсэгт цавчих буюу сэлэмний аль нэг хэсгээр хүрсэн тохиолдолд оноо авна. Ганцаарчилсан төрлийн хэсгийн тулаан нь гурван минутаар таван онооны төлөө тулалдах дүрэмтэй байдаг. Харин хасагдах шатанд гурван минутаар гурван үе тулалдах ба түрүүлж 15 оноо авсан тамирчин ялалт байгуулна. Хоёр тамирчны хэн нэгэн нь 15 оноо аваагүйгээр цаг дууссан тохиолдолд хамгийн өндөр оноо авсан нь ялагч болох юм.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.