LIVE: АН-ын дарга О.Цогтгэрэлийг УДШ-д бүртгүүлэхээр 13 мянган хуудас бүхий албан бичгээ өглөө

Уг албан бичигт намын даргын сонгуульд оролцсон 70 гаруй мянган гишүүний гарын үсэг бүхий материалыг хавсаргажээ. Уг албан бичгийг Улсын дээд шүүх хянаад тус намын шинэ дарга О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг 14 хоногт шийдвэрлэх ёстой юм.

-Улс төрийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаөг та бүхэн харж байна. Ерөнхийлөгчийн сонгууль мөдхөн болох гэж байна. УИХ-д суудалтай намууд нэг гараан дээрээс тэгш эрхтэйгээр өрсөлдөх ёстой. Гэтэл эрх баригч МАН нэг гараан дээрээс өсөлдүүлэхгүй байх арга хэмжээнүүдийг авч байгаад харамсч байна. Өнөөдөр өгсөн материалыг дээд шүүх цаг хугацаанд нь шийдвэрлэж, дараагийн улс төрийн арга хэмжээнүүдээ авах болмжоор хангана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.