СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-08

LIVE: Бие даагч Т.Ганболд нар УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Т.Ганболд нарын Монгол улсын 22 иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өгөв. Шаардлагад, 

-Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн  эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын  гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна.

Нийт сонгогчдынхоо 40 орчим хувийн саналаар 100 хувийн засаглалыг авч, ардчиллын үндсэн зарчим болох олонхын засаглалын  утга санааг алдагдуулан, сөрөг хүчнээ нухчин дарж, эрх мэдэлтнүүд төрийг удирдах нэрээр алдаа завхарлыг өөгшүүлэн, бүлэглэл фракц болж, үгсэн хуйвалдан, төрт ёсыг уландаа гишгэлээ. Шинэ цаг үеийг эхлүүлэх нийгэм, улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн гэж үзэж, шинэ улс төрийн хүчнүүдийн манлайллыг ард түмэн үгүйлж, хүсэн хүлээж байна.

Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна.

 1. Эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр, улс төрийн намын үзэл баримтлал, онолын дагуу өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэх

2. УИХ нь МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, “алагчилсан” ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирсэнийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуулах

3. Монгол улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, шинээр бүрэлдсэн улс төрийн намуудаар ээлжит бус сонгуулийг зохион байгуулах

Үймээн самуунгүй, дээрх шаардлагын дагуу энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь  ч өөрчлөх эрхтэй,  МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт  байгааг сануулж байна.Дээрх шаардлагын хариуг 2021 оны 4-р сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна! гэжээ. 

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд:

-Бид бие даасан үзэл бодолтой, нам бус иргэд. Монгол улсын иргэний хувьд бид эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Нүдэн дээр ил байгаа алдаа завхралыг яаж зогсоох вэ гэж байнга ярилцаж байнга идэвхтэй байх байр сууринаас ханддаг. Бид үндсэндээ 1990 оноос хойш өнөөдрийг хүрэтл 30 жилийн цаг хугацааг өнгөрөөж байна. Нийгэм гэдэг өөрөө иргэдээс бүрддэг. Өнөөдөр бид амьдралаа эргээд харахад ямар байгааг бид мэдэж байгаа.

1990 онд бид хөгжилтэй, эдийн засаг өндөр, иргэнд ээлтэй ийм сайхан зүйлд орно гэж бүгд уухайлан нэгдэж цоо шинэ цаг үе рүү орсон. Гэтэл бид 1921 онд нэг шинэ үед ороод 1990 онд өөр нэг үед шилжихдээ даргад ээлтэй, иргэнд халтай үерүү орсон байна. Эргээд харахад зарим иргэд социализмын цаг үе сайхан байсан гэж санагалзаж бодтол цаг үед иржээ. Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэд горьдлого тээж найман удаа УИХ ыг сонголоо. Би илүү шударга гэж дараа дараагийн хүн гарч ирдэгийг бид мэднэ. Бидний нүдэн дээр дөнгөж саяхан хүртэл эрх мэдэлтнүүд хэлсэнээсээ эргэж буцаж байгааг харж байна. Цэрэг үхэж л байдаг, Батлан хамгаалахын сайд ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэр бүү хэл “Ядуу айлын хүүхдүүд хүмүүжил муутай, сайн зодож хүмүүжүүлэх ёстой" гэсэн юм ярьж байх юм. Ард иргэд ковидоос болж ядарч байхад хөшөө дурсгал, усан сан барьж байх жишээний. Дэлхийн тусламжаар 560 сая орчим ам.доллар ирсэн. Гэтэл энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулсан юм гэдэг тайлбар өгөөд зогсож байдаг. Урдаа залуу үе барьчихаад өөрсдөө сууж л байна.

Хувьсгалын тохироо гэж байдаг. Ард иргэд нь цаашид энэ нөхцөлд амьдрахгүй болж ирдэг энэ үеийг л хувьсгалын тохироо гэнэ. Одоо монгол хүний уужуу саруул, холч ухаанаар иргэд эвлэлдэн нэгдэж шинэ цаг үе рүү орох цаг мөч ирчихээд байна. Өнөөдөр 62 суудалтай, Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх эрх мэдэлтэй энэ нам, ууган гэж ярьдаг нам энэ шийдвэрт манлайлж оролцох ёстой. Өнөөдрийн төр засаг иргэнээ сонсож, иргэний нийгэм бий болгож цоо шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. 34 нам нь сул дорой үйл ажиллагаатай. Эдний 70, 80 хувь нь нэг хүний удирдлаганд цүнхэнд явж байдаг нам байдаг. Одоо эдгээр намуудыг татан буулгаж, зохион байгуулалтад оруулж, шинэ цаг үе рүү шилжих шаардлагатай байгаа болохоор МАН-ы дарга У.Хүрэлсүх, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх гэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zoshin
3 жилийн өмнө
202.179.11.46

zob demjij baina

зочин
3 жилийн өмнө
192.82.80.15

Их. хурал. тарах. хэрэгтэй. Намуудыг бүгдийг татан. буулгая. Шүүхийг. татан буулга. Ард. түмэн. өөрсдөө. төриө. барих. зөв

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.84

Ganboldoo suuliin 30 jild odoogiin MAN shig shudarga unen uureg hariutslaga shudarga shuuh zasaglal utaa agaariin bohirdol nefti zam hargui huuli bus uul uurhai oyutolgoi erdenetiig ard tumend ashigtai shiidej baigaa ni hen bilee bi chamaig huvi hunii huvid urgelj demjij irsen chi MAN tuunii zasgiin gazriig demjeed negdeed yvj bolohgui yu nuguu aldart baruunii zerleg kaptlizmiin onol 30 ger buliin 300 hun hudal hulgaigaar hamaagui yzartlaa bayjaad 3000000 say ni guilagchin bai gedegtei sanal neg baigaad bna uu

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.41

Манай улс намаар хөгжихгүй гэдгийг нийтээрээ мэдсэн хэрнээ үл тоосон бдалтай иим байтал улс орон яаж хөгжих билээ. Улс орноо гэсэн сэтгэл зүрх энэ 2 сая орчим хүн /хүүхэд ороогүй/ дотор бгаа бх да тэндээс л шилэн сонгохгүй юм бол өөр юу ч хийгээд нэмэргүй дэ

Зөв монгол
3 жилийн өмнө
202.126.88.69

Хэрэв таныг та нарыг дэмжиж л байсан бол гаргаал ирэх байсан. Ард түмэн бүх нийтээрээ гуравдагч хүчнийг хүсэж байгаа бол шуураад л саналаа өгнө шүү дээ. Нэгэнт итгэл үзүүлсэн хүмүүсийг бүрэн эрхийнх нь хугацаанд ажлыг нь хийлгэ харин сайн хяна. Өөрийн бодлого үйл ажиллагаагаа сайтар хийж дараагийн сонгуульдаа бэлд. Хүмүүсийг хийрхэлд бүү уриал. Яагаад ялагдсанаа өөрсдөөсөө хай. Тэгээд бод дүгнэ бодлогоо зөв боловсруул.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.124

Маш зөв асуудал шүү МАНАН улс орныг авч явж чадахгуй нь тодорхой боллоо

Зочин
3 жилийн өмнө
64.119.16.116

battulgad tumsugduulsen gej huzuugui lagaa heleed bsn unen yum bn odoo ene yavahgui dee harjil baigaarai

Эрс шинэчлэл
3 жилийн өмнө
139.5.218.138

Ганболд минь тэвчиж хулээж бгаад дараагийн сонгууль болон нөхөн сонгүүльд нтр-д хэдэн санаа нэгтнүүдээ аваад ороод ирээчээ.Тэгэхгүй бол байнга яриад байвал надоел болох нь бна шүү.Ерөнхийлөгчид өрсөлдсөн ч бид дэмжинээ итгэнээ.Амжилт

Бичсэн алга болчихлоо гайхаад л
3 жилийн өмнө
139.5.218.138

Дэмжинээ

Irgen
3 жилийн өмнө
192.82.72.225

Zovoo temtsehed belen shuu naad MAN-iin luivarchidtai!!!!!

Иргэн
3 жилийн өмнө
80.110.120.91

Маш зөв зөв зөв зөв зөв Ниигмийн арчаагүй сурталыг арилгах цаг болсон ИХ хуралд сууж хөрөнгөжиж хуулийн уландаа гишгэж ард түмнийг басамжилсан дорой ухамсараа зогсоохыг ард түмэн шаардах цаг болсон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.