В.Путин Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолыг огцруулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Кара-оолын бүрэн эрхийг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Одоо түүний албан тушаалд Владислав Ховалыг очих аж.

Энэхүү тогтоол гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа юм.

Ховалыг 2007-2008 онуудад бүс нутгийн Засгийн газарт Газар, өмчийн харилцааны сайдаар ажиллаж байжээ. Дараа нь тэрээр Тувагийн нийслэл Кызыл хотын захиргааг толгойлох болсон бөгөөд 2018 он хүртэл Хотын даргаар ажилласан байна.

de7bf05fea10403788574e4ee8a00112

Эх сурвалж: Риа Новости

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.