“1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд Японд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ

Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд . Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах юм. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилго бий.

169731249 950979635731151 3789301680992390342 n 2 768x512

. Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм.

169731249 950979635731151 3789301680992390342 n 2 768x5121

Энэ оны тухайд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна. Тэдний төлөөлөлд батламж гардуулах ёслол боллоо. Бусад элсэгчид арга хэмжээнд цахимаар оролцсон юм. Энэ оны элсэгчдийн 28 нь Коосэн хөтөлбөр, 73 нь бакалаврын хамтарсан хөтөлбөр, 1 оюутан магистр, 10 хүн докторын хөтөлбөрт хамрагдана.

170065583 950979595731155 6213407392870351466 n 1 768x420

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.