Б.Буяндэлгэр дэлхийн мастерсийн тэмцээний аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюүжицүгийн дэлхийн мастерсийн аварга шалгаруулах тэмцээнд монгол таммрчин алтан медаль хүртлээ. 

169871024 3928315180595974 7666415857550016170 n 

30-аас дээш насны тамирчид оролцдог дэлхийн мастерс тэмцээн нь энэ удаа хөх, ягаан, бор, хар бүсний ангиллаар зохион байгуулагдаж манай улсаас эмэгтэйчүүдийн бор-хар бүсний ангилалд зодоглосон Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр -70кг жингийн аваргын алтан медаль хүртлээ. Манай бөхийн хувьд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Абу Дабигийн их дуулга тэмцээнд Бразилын П.А. Де Соуза Сантосыг ялж хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл Б.Буяндэлгэр өчигдөр тэрхүү бөхтэйгээ дахин таарч ялснаар аваргын алтан медаль хүртлээ. 

169519936 3928315173929308 7113815026034762047 n

Мастерсийн тэмцээнд түрүүлсэн Б.Буяндэлгэр алтан медалиас гадна 6000 ам.долларын шагнал хүртэж байна. Тэрээр өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн мэргэжлийн Жюүжицүгийн тэмцээнд Ө. Эрдэнэбаатарын хамт оролцох юм. Манай сайт уламжлал ёсоор тус тэмцээнийг хоёр өдрийн турш шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.