СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-07

ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлсөн УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ хүлээж авсангүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан

Уг асуудлыг өчигдөр/2020.04.06/ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр УИХ дахв АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Ингээд завсарлагын хугацаа дуусч, үргэлжлүүлэн хэлэлцжээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлалаа:

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэц 9 гишүүнтэй байна гэж заасан. /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1-д "Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно."/ Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал өөрөө Үндсэн хууль зөрчих болно.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д Улсын Их Хурал нь “… дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33, 38 дугаар зүйлд Ерөнхийлөгч болон Засгийн газар нь “… дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа. Тодруулбал, хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг хэд хэдэн томилгоо хийх онцгой бүрэн эрхтэй. Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй, хэрвээ олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. Улсын Их Хурал ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй. Иймд Улсын Их Хурал ба Ерөнхийлөгчийн уг харилцаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудад нарийвчилсан заалт оруулах шаардлага байгаа тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.