СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-07

Ноолуурын салбарт 200, ноосны салбарт 70 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэл жилийн хугацаатай,

Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ:

  • Компанийн тухай хуульд заасан хамаарал бүхий этгээдэд 10 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх;
  • Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнаж боловсруулсан ноолуур, хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх;
  • Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон .
Ноос, ноолуурын салбарт олгох зээлийн тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажээ.

Уг тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

  • ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх,
  • үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль,
  • НӨАТ-аас чөлөөлөх,
  • түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт,
  • эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгох,
  • ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан юм.
Ийнхүү .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.