Энэ сард Ковид-19 халдвараар есөн хүн нас барлаа
Монгол Улсад шинээр коронавирусний 575 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас барлаа гэж өнөөдрийн Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлаар мэдээллээ. Ингэснээр сүүлийн дөрөв хоногт Ковид-19 халдвараар найман хүн нас барсан байна.
Түүнчлэн Ковид-19-ийн шалтгаант нас баралт 17, халдвар авсан нийт 21 хүн нас баржээ.
Дөрөвдүгээр сард бүртгэгдсэн нас баралт:
- Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн
- Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн
- Дөрөвдүгээр сарын 7-нд /өнөөдөр/ дөрөв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.