Нийслэлийн хүн амын 36 орчим хувийг дархлаажуулаад байна

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50371 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунгаа нийт 466946 хүн хийлгээд байна. 

Улаанбаатар хотод өчигдөр 36412 хүн вакцины эхний тунгаа хийлгэснээр нийт 403162 хүн дархлаажуулалтад хамрагджээ. . Харин хөдөө орон нутагт 13959 хүн вакцинжуулалтад хамрагдсанаар нийт 63784 хүнийг дархлаажуулжээ.

Вакцины хоёрдугаар тунгийн дархлаажуулалт энэ сарын 10-наас эхлэх юм.

Өнөөдрийн байдлаар шинээр Баянхонгор аймаг, Архангай аймаг болон Хэнтий аймагт дархлаажуулалт эхлээд байна. Үлдсэн аймгууд энэ долоо хоногтоо багтаж вакцинжуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын явц

c2s3cy Screen Shot 2021 04 07 at 11 22

Улаанбаатар хотын есөн дүүргийн вакцины хамрагдалт

saaaaa

Вакцинд хамрагдсан иргэдийн тоо насны бүлгээр

sjaaaaa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.