СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын алимыг орон сууцны айл ч тарьж болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

“Эко хөдөлмөр, ажлын байр сургалтын төв” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Цэцэгмаа алтан жимс, давжаа алим, үрэл, хуш модыг гэртээ ч тарьчихдаг. Мөн эдгээр жимс, моддыг хүмүүст тарьж ургуулахад тусалдаг зөвлөдөг юм. Бид түүнтэй газрын алим жимсний талаар ярилцлаа. 

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

-Би Хөвсгөл аймгийн Хатгалд амьдардаг. Улсад ахуйн үйлчилгээний салбарт 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. 2002 оноос өөрийн сонирхлоороо ургамал мод хэмээх гайхалтай ертөнцтэй холбогдсон.

-Та ногоон ургамал, модоор дамжуулж ажлын байр бий болгох ажлаа хэзээ эхэлсэн бэ?

-Сонирхолдоо хөтлөгдөж явсаар байгаад 2009 онд “Эко хөдөлмөр, ажлын байр сургалтын төв” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Мөнгө олохдоо биш л дээ. Сайхан мод жимс тарьж сурах, гэр бүлээ эко эрүүл хүнсээр хангахад сургалтууд маань чиглэдэг.

-Газрын алим гэж жимс сонирхол их татаж байна л даа?

-Сүүлийн гурван жил газрын алим ургуулах, үрслүүлэх, хүмүүст таниулах ажил хийж байна. энэ жимс маань тасалгаанд, орон сууцанд, ил талбайд, хүлэмжинд гээд хаана ч хөрс голохгүй сайхан ургадаг. Европын орнуудад “Алтан жимс” гэдэг нэрээрээ алдартай. Тамирчид их хэрэглэдэг. Хаван хөөх, дархлаа дэмжих гээд олон ач тустай жимс л дээ.

Амт нь яг алим шиг хэрнээ гадуураа ууттай. Хүмүүс уутат помидор гэж андуурдаг.

Энэ жимс Говь-Алтай аймагт нутагшаад арав гаруй жил болж байгаа. Манай худ энэ жимсийг нутагшуулах ажлыг анх хийж байсан. Одоо манай хүргэн олон хүнд түгээх, зааж сургах ажлыг хийдэг. Би өөрөө Хөвсгөлдөө тарьж нутагшуулаад байж байна.

Одоо аваад тарьсан үрсэлгээ 7 сард жимсээ өгч эхэлнэ. Нэг бут 500 гаруй жимс өгдөг. Ил талбайд тарьсан хүмүүс 10 сард газар хөлдөх хүртэл жимс авдаг. Орон сууцанд цэцгийн саванд тариад ургуулж болно шүү дээ.

Бут нь өөрөө нэг настай. Жимсээ идэхээр 4-6 үр гараад ирдэг. Тэр үрийг нь буцааж хөрсөнд суулгаад үржүүлээд байж болдог.

Би өөрөө Хөвсгөлийн Хатгалд, Мөрөнд давжаа алим нутагшуулаад явж байна. Орон сууцанд байдаг айл ч давжаа алим тарьж болдог юм шүү.

-Сонирхож байгаа хүмүүс яаж авах вэ?

-Хотод хүргэн маань үрсэлгээ сонирхсон хүмүүст зөвлөж туслаад өгч байгаа. Хэдий ховор жимс ч олон хүнд хүргэх боломжыг хайж бодож байна. Сонирхсон хүмүүс 99527699, 88198255 утсаар холбогдоод зөвлөгөө аваарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Буянгэрэл утас 94116113
3 жилийн өмнө
202.126.89.146

Үнэтэй зөвлөгөа өгсөнд баярлалаа Хамтарч ажилж болохуу гэртэй тарьмаар бна.

chimedmaa
3 жилийн өмнө
192.82.67.78

vneheer goe yuma abiy yaj avahuu kuvsgul aimagt baidag

Аюушмаа
3 жилийн өмнө
202.55.188.39

Мундаг эгч шүү Хатгалд алимны мод таримаар байнаа

Наранцэцэг 88503737
3 жилийн өмнө
192.82.88.27

Сайхан зөвлөгөө бна. Зөвлөгөө авч гэртээ тарьяа.

Зочин
3 жилийн өмнө
64.119.27.95

Гоё юмаа. Үрэлгэн авмаар байна

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.109

Ок

баасанхүү 99437518
2 жилийн өмнө
66.181.161.113

Газрын алимны үрсэлгээ авмаар байна 20 ширхэг 99437518

Д. ГАНТУЯА
2 жилийн өмнө
66.181.161.90

Сайн байна уу. Хөвсгөл аймагт амьдардаг хүн байна. Манайх газрын алим тарьсан юмаа. Жимс нь хэр том ургадаг бол хэдийдээ хураавал болох бол хэлж өгөөч.

ДААГИЙ
1 жилийн өмнө
103.212.118.67

Сайн бна уу?зөвөлгөө болон үр авая.

Дамбил Должинсүрэн
1 жилийн өмнө
66.181.161.71

маш их хэрэгтэй үр жимс тариж нутагшуулж байгаа та бүгдэд юун түрүүнд аз жаргал эрүүл энх , ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе эмээ нас 79 хүрч юм сонирхохоос цаашгүй болжээ

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.144

Сайн байна уу. Газрын алимны үрсэлгээг нь хаанаас авч болох вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.