Орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил
Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.
Үүнд:
- СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”,
- “Буянт-Ухаа” спортын ордон,
- БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,
Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.