Мьянмарын гоо бүсгүй олон улсын тэмцээн дээр тусламж хүслээ

Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний өдөр төрийн эргэлт гарч, цэргийн удирдагчид жилийн хугацаатай онц байдал зарласнаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Гэвч тайван замаар жагсаж байгаа иргэд рүү армийн цэргүүд, аюулгүйн хүчнийхэн гал нээж 600 орчим иргэн алагдаад байгааг барууны эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл Тайланд улсад болсон "Мисс Гранд 2020" олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцсон Мьянмар улсын гоо бүсгүй Хан Лай улс орондоо үүссэн нөхцөл байдлыг хөндөж, олон улсаас тусламж хүсчээ. Тэрээр тэмцээний тайзан дээр "Өнөөдөр миний эх оронд маш олон хүн үхэж байна. Мьянмар улсад туслаач. Бидэнд яг одоо олон улсын дэмжлэг нэн шаардлагатай байна" гэжээ.

Энэ жил 22 настай гоо бүсгүй сарын өмнө Янгон хотод болж буй цэргийн удирдагчдыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байжээ. .

 117799884 mediaitem117799883

Мьянмарт болж буй үйл явдлыг мэдээлсэн сэтгүүлч сурвалжлагчид алагдаж байгаа тул Хан Лай гоо бүсгүйн тэмцээн дээр хийсэн үйлдлийнхээ дараа ирэх гурван сарын хугацаанд Тайланд улсад байрлаж аюулгүй байдлаа хамгаалахаар шийджээ. Хэрэв тэр эх орон руугаа буцвал цэргийн удирдагчдад баригдаж, өөрийгөө эрсдэлд оруулна гэж эмээж байна.

 117804271 mediaitem117804270

Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг буцаж ирээд хэрэггүй гэжээ. Мьянмарын аюулгүйн хүчнийхэн одоогоор цахим сүлжээнд олон дагагчтай 18 олны танил хүнийг баривчлан саатуулжээ.

 117802999 mediaitem117802998

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.