Сонгинохайрхан дүүргийн иргэд вакцинд муу хамрагдаж байна
Монгол Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376,373 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Насны байдлаар ангилбал вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Харин дүүргээр нь ангилж үзэхэд нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хамрагталд Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж.
Өдөрт 30 мянга хүртэлх тооны хүнийг вакцинд хамруулан, ачааллаа нэмэгдүүлээд байгаа юм. Вакцин хийлгэх цэгүүдтэй энд дарж танилцана уу.
Вакцин хамрагдсан иргэдийн тоо, насны ангиллаар:



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.