СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-04

О.Дашпагма: Өнөөдөр, маргааш нийслэлийн 50-иас дээш насны бүх иргэнийг вакцинжуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "4 дүгээр сарын 3-ны өдөр нийт 46 цэгт 128 багийн бүрэлдэхүүнтэйгээр 923 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, Улаанбаатар хот болоод хөдөө орон нутагт дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нийслэлд 328,179 иргэн, орон нутагт 18,566 иргэн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байна.

БНХАУ-ын вакцин тариулсан хүмүүсийн 14 хувьд нь ерөнхий түгээмэл илрэх урвалууд илэрч байна. Харин "Pfizer" вакциныг тариулаад байгаа хүмүүсийн 5 хувьд нь бие эвгүйрэх, халуурах зэрэг ерөнхий урвалууд илэрч байгаа юм.

Улаанбаатар хотод 50-иас дээш насны 245,000 иргэн байгаагаас 124,000 хүн буюу 50 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. " гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.