LIVE: АШУҮИС-д шүлсээр "Ковид-19" илрүүлэх шинжилгээ авч эхэллээ

АШУИС-ийн эмнэлзүйн молекул оношилгооны төвийг 680 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар байгуулж, өнөөдөр нээлтээ хийж байна.

Тус оношилгооны төвд төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчний молекул оношилгоог хийх бөгөөд хамгийн эхний нэр төрлийн шинжилгээ нь шүлснээс коронавирусийг илрүүлэх ПСР шинжилгээг хийж эхэлж байгаа юм. 

Энэхүү лаборатори дээр хамар, залгиураас арчдас авах ПСР шинжилгээгээс гадна шүлснээс коронавирусийг илрүүлэх ПСР шинжилгээг хийх юм.

Ковид-19-ийн шинжилгээг шүлсээр өгөх зөвлөмж, дараалал

  • Шүлсийг сорьц цуглуулах саванд хийх

Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсийг савны дунд хэсэг хүртэл хийнэ

  • Шүлстэй савыг сайтар таглах

Юүлтүүрийг авч хаяна. Дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг шингэн хэсгээр тооцно.

  • Шүлстэй савыг шинжилгээнд өгөх

.

Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарна. Хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой.

. Тодорхой болсны дараа шинжилгээнд хамрагдахыг зөвлөлөө. Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд зай талбайг урьдчилан бэлтгэсэн. Лабораторид 10-12 хүн нэг ээлжид ажиллаж байна. Нэг хүнээс шүлсээр шинжилгээ авахад дунджаар 3-5 минут зарцуулж байна.

Шүлсээр шинжилгээ өгөхөөс өмнө амаа зайлаагүй. Шингэн зүйл уугаагүй. Хоол идээгүй. Тамхи татаагүй байх ёстой. Шинжилгээнд өгөх шүлсийг хүчилж гаргахгүй. Амны хөндийд цугласан цэвэр шүлс байх ёстойг иргэд анхаарах хэрэгтэйг тэрээр анхааруулсан юм.

Шүлсээр шинжилгээ өгөх нь зовуурь багатай, 90 минутын дотор шинжилгээний хариу гардгаараа давуу талтай ажээ. 

 d;sssssss

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.