LIVE: Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 20489 сорьцонд шинжилгээ хийхэд 394 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8841 боллоо.

. Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.

Шинээр Сүхбаатар аймагт халдвар бүртгэгдэж, нийт 16 аймагт халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. 

  • Сэлэнгэ - 8
  • Дархан - 5
  • Орхон - 19
  • Дорноговь - 11
  • Архангай - 6
  • Завхан - 3
  • Төв - 22
  • Хөвсгөл - 2
  • Өвөрхангай - 10
  • Баянхонгор - 10
  • Булган - 8
  • Ховд - 13
  • Сүхбаатар - 11

Мэргэжлийн хүмүүсийн ажил давхацсан учраас өнөөдрийн хуралд ирж амжсангүй гэх мэдээллийг өглөө. . Мессежид лавлах утасны дугаар болон зөвлөгөө авах цахим холбоосыг явуулах юм. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,906 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,653, хүндэвтэр 198, хүнд 36 нэн хүнд 11 хүн байна. 

dsssss

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.